Би энд шээсийг эмчилгээнд хэрэглэхийн ач холбогдлын тухай зөвлөх гэсэн юм аа. Таныг анхааралтай уншина гэдэгт найдаж байна.
Ер нь жинхэнэ эдгэрсэн нэгэн учрал нь мянган бодролыг төрүүлэх жамтай бөлгөө.
Өглөөний халуун шээс жаахан шорвог, гашуувтархан байдаг. Шээсээ байнга уух тутам шээс тэр чигээрээ тунгалаг, элдэв амтгүй болдог, ер нь шээсний амт, өнгө нь идэж ууж буй зүйлээс л хамаардаг юм.
Биохимичдын судалснаар хүний цус, эдэд наад зах нь 12 төрлийн эрдэс давс байх аж. Тийм атал зөвхөн нэг төрлийн давсыг нь байгальд байдаггүй аргаар хэт хэрэглэж, тэдний хоорондын тэнцвэрийг алдуулан ерийн хүнсэнд байдаггүй хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ натрий хлорид нь хүнд бага хэмжээгээр хэрэгтэй зүйл л дээ.
Ер нь хэтэрхий идсэнээсээ биш харин эд эрхтэн муу ажиллаж хордох, боловсруулаагүй байгалийн бүтээгдэхүүнээс бие ялган авч байх ёстой бичил махбод дутагдсанаас болж таргалдаг. Хоолоо сойход цус цэвэршиж, шээсээ уухад эрхтнүүдийг хэвийн байдалд нь оруулж өгдөг.
Хамрын салст үрэвсэх нь бие организмыг дотроос нь цэвэрлэх шаардлагатай болчихоод байгааг мэдээлж буй буянтай шинж хэмээн үзэх ёстой. Үүнийг шээснээс өөр ямар ч арга тийм түргэн хялбар үр дүнтэй эмчилж чаддаггүй гэдгийг хэлье.
Олон төрлийн өвчин, ялангуяа хавдар үүсэхэд кали болон бусад зарим элемент дутагдах нь нөлөөлдөг гэдгийг биохимийн судалгаа нээлээ. “Анагаах ухаан дахь биохимийн системийн ерөнхий тойм” гэдэг бүтээлдээ анагаах ухааны доктор Д.У.Кари амьд организмын эсэд органик бус аливаа элемент дутагдах бүрийдээ заавал нэг шинж тэмдэг үүсгэдэг гэж заажээ. Энэ бол организм дахь ажлын байрандаа нэг юм уу хэд хэдэн ажилтан алга байна, тэднийг өөрийн байранд нь ирүүлэх хэрэгтэй боллоо гэдгийг хэлж байгаа байгалийн дохио юм. Эрдэс давс болгон өөр өөрийн ажилтай. Тус бүрдээ хүний биеийн бүрхүүлийг бий болгогч аль нэг органик нэгдэлтэй холбоо уялдаатай. Жишээлэхэд хлорт калийн молекул нь фибринтэй ажилладаг байна. Тиймээс энэ төрлийн давс дутагдахад хослон ажиллагчгүй болсон илүүдэл фибрин нь биеийг цочроогч болж хувираад бодисын солилцлын үрээр хамрын хөндий, уушгаар гадагш хаягдах болж хоолой хатах, шуухинаа тусах, ханиалгах гэх мэт шинж үүсгэнэ.
Шээсээр бигнүүр хийх нь чухал болох тухай
Арьс гэгч амьсгаллаж байх учиртай.
Дордож, эцсэн хүүхэд болон өвчтэй хүний биеийг сүүгээр арчиж илэх нь сайн гэдгийг эрт цагаас хэн хүнгүй мэднэ. Ер нь арчиж илэхэд дулаан ялгарч арьсны сүв онгойдог. Тэгэхлээр арчих илэх, жин тавих шингэн ямар найрлагатай байх нь их нөлөөтэй. Тиймээс шээсээр жин тавих, шээсээр арчих нь арьсанд шим өгөх хамгийн шилдэг хэлбэр мөн. Ингэж хэрэглэхэд удсан шээс эсвэл удсан шээсийг шинэ шээсээр сэлбэж хэрэглэх тун нийцтэй байдаг. Шээсийг бүлээтгэж хэрэглэнэ. Харин буцалгаж болохгүй. Элдэв сэжиг бүхий хавдар, ургац, цур бүхий газраа ч тэр орчмыг нь ч үрж арчиж болохгүй. Шээсээр арчихад нүүр, хүзүү, толгой, хөлийн ул чухал. Жин тавьж, бигнүүр ороолт хийх нь хоол сойж буй үед өвчтөн хүнийг тэжээх гол арга болно. Шээс нь арьсыг тэжээхэд бусдаас илүүтэй чухал шим өгдөг.
Ер нь аливаа арчилт, иллэг дасгал нь биед сайн нөлөө үзүүлдэг гэдэгтэй би санал нэгтэй байдаг ч шээс хэрэглэхгүйгээр организмын хямарсан эд эрхтэнг сэргээж чадахгүй гэж үздэг. Гагцхүү тухайн өвчтөн ингэж үрж арчихыг хийлгэхгүйгээр хэт дор орж эцсэн бол шээсээр арчиж илэх үрэхийг больдог. Харин ийм нөхцөлд шээсээр ороож биеийг шимжүүлдэг юм.
Одоо шээсээр илэх хийгээд өөрийгөө эмнэх аргын тухай өгүүлсүгэй. Хамгийн анх хоолоо сойж, ус ууж, шээсээр эмчилж байхдаа зүрхээ дэлсээд эхлэхэд сандрах хэрэггүй. Шээсээрээ толгой, нүүр, хүзүү, биеийн бусад хэсгийг шавшиж арчиж үрж эхлэхэд аажимдаа хэвийн болно.
Буруу хооллох нь өвчлөхийн язгуур үндэс мөн
О.Мервин Герберт “Британичуудын эрүүл мэнд” хэмээх бүтээлдээ: “Үндэстэн улсын эрүүл мэндийн асуудалд хүнс чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүн бүрийг зохих хүнсээр хангах нь тэднийг эрүүл орчин, ариун цэвэрч нөхцөл, эрүүл ахуйн боломж, орон сууц, цэвэр усаар хангах хамгийн наад захын албадыг бий болгох ажилтай эн зэрэгцэж явах ёстой гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулж байна... Амин дэмийн талаар бол одоо бүх юм бидэнд ойлгогдож байна. Халуун оронд байхад гардаг өвчин нь дутуу хооллосноос биш харин юуны өмнө амин дэм юм уу эрдэс давсны дутагдлаас үүсдэг нь илэрхий болоод байна” гэжээ.
“Өвчний язгуур шалтгаан нь биед байх ёстой бодис нь байдаггүй, байхгүй ёстой нь байдагт оршино” гэж С.Скотт “Эмч нар, өвчлөл, эрүүл мэнд” номондоо бичжээ.
С.Фрезер Маккензи бичихдээ “Бид ердөө юу идэж байгаагаараа л бүтдэг, тэгэхлээр аль нэгэн эрхтэн өвчилнө гэдэг хоол л таарсангүй гэсэн үг” гэжээ. Бас үүнээс товч тодорхой “Өвчний шалтгаан нь муу зохицсон хоол” гэсэн үг бас байдаг.
Өвчнөөс сэргийлэх хоол гэдэг нь “хэтэрхий их биш, хэтэрхий бага биш” гэдэг зарчмаар хооллож, хааяа хоолоо сойж, өлсөж байх нь биемахбодод сайн. Бас өглөө нэг аяга, өдөр туршдаа нэг аяга шээсээ уугаад заншчихвал зүгээр.
Хүний организм оньсого хэвээр байна
Нэгэн даруухан бөгөөд ухаалаг эмч “Үнэнээ хэлэхэд бид юу ч мэдэхгүй шүү дээ” гэсэн билээ. Би бас үүнийг хэлнэ. Үнэндээ бид хичнээн ихийг мэдэх тусмаа л хичнээн бага юм мэддэг болохоо ухаардаг. Хүн гэгч оньсого хэвээрээ л байна.
Шээсээр эмчлэхийн давуу тал нь тэр хамгийн энгийн хялбарт л байгаа юм. Өвчин болгонд тусгай онцлог заалттай биш гагцхүү эрүүл болоход л зориулсан ганц заалттай юм. Шээсээр эмчлэх нь нэлээд олон “шалихгүй” мөртлөө таагүй өвчнөөс сэргийлдэг. Одоо гарт өргөс орох, арьс хагарах, цэврүүтэх, амьтанд хазуулах, үрэвсэх, хөлийн шивэр арилгах, үс халзрах, хагтах зэрэг элдэв хямралд шээснээс ялангуяа хуучин шээснээс дээр зүйл одоохондоо алга мэт. Шинэ шээсээр хоолойгоо зайлахад төвөнхийн үрэвсэл арилдаг, өдөр бүр шээсээ ууж байхад шээс хаагдах нь больдог. Мөн энэ нь өтгөн гадагшлах, гэдсээ цэвэрлэхэд ч тустай байдаг. Ийм сайн эмийг хүртэхэд анхны яльгүй эвгүйцлийг давах, цаашид занших хоёроос өөр зүйл шаардахгүй.
Төгсгөл
Гэхдээ шээсээр аливаа өвчин болгоныг, өвчтөн бүрийг толгой дараалан эдгээдэг гэсэн үг биш. Артритын хүнд тохиолдлууд маш бэрх удаан эдгэрдэг, чихрийн шижин өвчин олонхидоо эдгэрч байгаагүй. Гэтэл ургацаг, хавдар тэр дундаа хортой гэж оношлогдсон хавдар ч түргэн эдгэрч байсан нь гайхмаар байдаг. Мөн нүд цийх өвчин түргэн эдгэнэ гээч. Тэрчлэн шээсээр эмчлэхэд өвчний онош хамааралгүй байдаг нь түүний давуу тал юм. Шээсээр эмчлэх арга нь аливаа өвчинг нэг л аргаар эмнэх болохоор шууд л өөрт нь байж байдаг. Гагцхүү байгаль хийх юмаа хийхэд нь саад болохгүйн тулд адгуус амьтан шиг л хоолоо сойж юм идэхгүй л байх болно.